Палестины Эрүүл мэндийн яам Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ, энэ долоо хоногт Газад дахин дөрвөн хүүхэд шингэн алдалт, хоол тэжээлийн дутагдлын улмаас амиа алдсан гэж тэмдэглэжээ. Улмаар дээрх хүүхдүүд “Камал Адван” эмнэлэгт нас барсныг онцолсон байна.

Тус яам “Газын хойд хэсэгт хоол тэжээлийн дутагдал, шингэн алдалтын улмаас нас барсан хүүхдүүдийн тоо 10-д хүрлээ” гэж мэдэгджээ. Палестины Эрүүл мэндийн яам болон орон нутгийн эмчийн мэдээлснээр, дөрвөн хүүхдээс гадна “Камал Адван” эмнэлэгт дөрөв, “Аль-Шифа” эмнэлгийн цогцолборт хоёр хүүхэд эмнэлгийн хүнд нөхцөл байдлын улмаас нас барсан байна.

Газын хойд хэсгийн эмнэлгүүд иргэдийн амь насыг аврах үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрчээ. Палестины Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд “Газын хойд хэсэгт эмнэлгийн үйлчилгээ зогссон нь 700 мянган иргэнийг “цаазалж” буй хэрэг юм.

Бид олон улсын хамтын нийгэмлэгийг Газын умард хэсэгт эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж, түлш хүргэх, аюулгүй хүмүүнлэгийн коридороор хангахыг уриалж байна” гэж дурджээ.

 

Израилийн цэргийнхэн болон гэрчүүд дээрх үйл явдлын талаар хоёр өөр мэдээлэл өгчээ. Израилийн Батлан ​​хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлэхдээ, Израилийн танкууд тусламжийн цувааг тойрон цугларсан олныг тараахын тулд анхааруулах буудлага хийсэн гэж мэдэгджээ.

Хэргийн газар байсан, Газа дахь орон нутгийн сэтгүүлч Хадер Аль Заанун хэлэхдээ, Израилийн цэргүүд гал нээсний дараа эмх замбараагүй байдал үүсч, шархадсан хүмүүсийн дийлэнх нь тусламжийн ачааны машинд санамсаргүй байдлаар дайруулсан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу