Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар угтан авсан юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм.

Ардын уран зохиолч цолыг  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Рахмет овогтой Шынайд хүртээжээ.

Мөн Гавьяат багш, Гавьяат эдийн засагч, Гавьяат малчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэргийг тус тус гардуулан өгчээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу