“Орфей” театрын ээлжит уран бүтээл болох Жорж Оруэллийн романаас сэдэвлэсэн “1984” жүжгийн дараагийн тэсрэлт нь МУГЖ Д.Ганцэцэг байлаа. Тэрбээр тус жүжгийн Жулиягийн дүрд тоглох аж.
Дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээлийг Мягмарнарангийн Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон гуравдугаар сарын 21-ээс эхлэн орой бүр 19:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын их танхимын тайзнаа үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу