Дайн болж буй улс орон, бүс нутагт Япон улсын Ерөнхий сайд айлчилсан тохиолдол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш  анх удаа болж байна. Тэгвэл Оросын цэргийн довтолгооноос хойш Японы Ерөнхий сайдын Украин улсад хийж буй анхны айлчлал нь энэ боллоо. Японы Ерөнхий сайд Кишида Фумио даваа гарагт Энэтхэгт хийсэн айчлалынхаа дараа шууд нутаг буцах ёстой байсан ч, төлөвлөгөөнд өөрчлөлт орж Украинд гэнэтийн айлчлал хийхээр болжээ.

Ерөнхий сайд Кишида Фумио Украиныг дэмжиж, сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа айлчлалынхаа үеэр илэрхийлнэ гэжээ. Түүний Украинд хийж буй айлчлал БНХАУ-ын дарга Ши Жиньпины ОХУ-д хийж буй айлчлалтай давхцаж байгаа нь санаандгүй явдал мөн үү гэсэн олон асуултын эхлэл болж байгаа юм. 

Өнөөдөр Кремьлд хязгаарлагдмал хүрээнд, Засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй хоёр удаагийн яриа хэлэлцээ болно.

Уулзалт ярианы төгсгөлд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар нийт найман баримт бичигт гарын үсэг зурах ёслол болох урьдчилсан төлөвлөгөөтэй байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гурван өдрийн айлчлал хийж, Бээжин-Москвагийн харилцааг идэвхжүүлж, эрчим хүчний статусаа бэхжүүлэх зорилготой талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу