Улаанбаатар хот метротой болно  https://www.dobu.mn/?p=48448

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байхаар төлөвлөгдсөнөөс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.

Иймээс метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ.

Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласан.

Тендерийн нийт төсөвт өртөг 181,935,000,000 төгрөг, тухайн онд санхүүжих төсөвт өртөг 54,580,500,000 төгрөг байна. Эдгээр мөнгийг орон нутгийн төсвөөс гаргах ажээ.

Мэргэжлийн бокст гялалзаж буй Э.Цэндбаатарын ээлжит ялалт

https://www.dobu.mn/?p=48372

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ЕС ДЭХ тулаандаа ялалт байгууллаа. Тэрбээр Канадын тамирчин Мохамед Сумаоротой тулалдсан юм.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст найман тулаан хийж, нэг ч ялагдаагүй бөгөөд дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол ийнхүү дахин нэг ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч Гвиней улсад төрсөн, Канад иргэншилтэй тулаанч бөгөөд мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн. Харин Э.Цэндбаатарын дараагийн тулаан дөрөвдүгээр сарын сүүлээр болохоор төлөвлөгдсөн юм.

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн аварга баг Азийн аваргуудын лигт өрсөлдөх боломж бүрдлээ

https://www.dobu.mn/?p=48482

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны Конгресс өнгөрсөн наймдугаар сарын 24, 25-нд Филиппин улсын Манила хотод болж, Монголын сагсан бөмбөгийн холбооны төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Азийн аваргуудын лигт Монголын багийг оролцуулах хүсэлтийг манай талаас тавьсан. Уг хүсэлтийг FIBA хүлээн авч, тэмцээнд Монголын багийг оролцуулахаар болсноо албан ёсоор зарлалаа. 

FIBA-гаас дэлхийн тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубүүдын дунд Аваргуудын лиг (Basketball Champions League) зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээнийг дөрөвдүгээр сарын 3-наас эхлүүлэх гэж буй. Тус тэмцээнд Монгол Улс дараах байдлаар оролцох боломж бүрдлээ.

 

Хаваржилт хүндэрсэн 100 сумд туулах чадвар сайтай автомашин олголоо

https://www.dobu.mn/?p=48666

автомашин, жийп ба бичвэр нарын зураг байж магадМонгол Улсын Засгийн газрын 2024 оны  хоёрдугааар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу 21 аймгийн хаваржилт нэн хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгож эхлээд байна.

Өнөөдөр (2024.03.02) эхний ээлжийн автомашинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өглөө.

Улсын хэмжээнд цас их орсны улмаас 20 аймгийн 190 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч малын өвс тэжээлийн нөөц дуусаж, аймаг, сум баг, малчин өрхийг холбосон зам даваа хаагдан, малчдын ажиллах, амьдарх нөхцөл улам хүндэрч байна.

Шар усны үерийн эрсдэлээс сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж, тээвэрлэв

https://www.dobu.mn/?p=48582

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 818 рейсээр 15,800 тонн мөсийг зөөж, Туул голын сав газарт буулгалаа.

Ийнхүү 15 хоногийн хугацаанд нийт 8251 рейсээр Сэлбэ голын 165, 020 тонн мөсийг тээвэрлээд байгаа юм. Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажиллаж байна.

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу