БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр сард ойролцоогоор 500 гаруй Монгол иргэн үйлчлүүлдэг байна. Эдгээр иргэд хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ авах хүсэлтэй байдаг. Иргэдэд лавлагаа, тодорхойлолт авах хэрэгцээ их гардаг ч төдийлөн түргэн шуурхай авч чаддаггүй байжээ. Иймээс Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд “ХУРДАН” түц машин байрлуулж, төрийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар шууд авах боломжийг бүрдүүлжээ.

Ингэснээр иргэд үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсэг зэргийг хурдан, шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан дахь консулын газарт Иргэд Англи-Монгол хэлээр хэвлэмэл үйлчилгээ авах боломжтой болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу