Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорилоо.

Малчдад туслах хандивын аян хоёрдугаар сарын 20-ноос эхэлж, улмаар гуравдугаар сарын 1-ний байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу