Японы нийслэл Токио хотод өнөөдөр болсон “ТОКИО-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Галбадрахын Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол хангалаа.
Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна. Онцолоход, Г.Хишигсайхан Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм.
May be an image of 4 people and text
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу