2024.03.04-ний Даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг
хүргэж байна.

09.00 ЦАГТ: 

Авлигатай тэмцэх газарт: Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах сэдвээр НҮБ-ын төлөөлөгч нар оролцсон олон улсын бага хурал эхэлнэ. Хурал гурван өдөр үргэлжилнэ. Утас 8075-0912.

09.30 ЦАГТ: 

Соёлын төв өргөөнд: “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулган болно.

11.00 ЦАГТ: 

-“Монгол ньюс” мэдээлийн төвд: Монголын Үндэсний музейн хамт олноос хэвлэлийн хурал зарлажээ.

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт өгөх санал: “Эрдэнэс Тавантолгой”-н 99 хувь, стратегийн орд газруудын 33 хувийг мөн иргэддээ өгөх, “Иргэдээ бодлогын хүчээр баяжуулах арга зам”-ын талаар Үндсэн хууль тогтоогчдын холбооноос мэдээлнэ.

11.30 ЦАГТ: 

Ардчилсан намн анхан шатны гишүүдийн төлөөллөөс “УИХ-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нар, луйварчдыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлнэ.

12.00 ЦАГТ:

-УДБЭТ-т: Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин “Макбет” дуурийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. 

-”Нью Хорризонс Монкон” оффист: “Ondo space” компанийн бүтээсэн хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарахад бэлэн болсон талаар мэдээлнэ.

12.30 ЦАГТ: 

СЭЗИС-д: “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайланг танилцуулна. (Сэтгүүлчид зөвхөн бүртгэлээр оролцоно). 

13.00 ЦАГТ: 

Нийслэлийн 71-р дунд сургуульд: “Монголын гэрэлтэй ирээдүй” төслийн нээлттэй. Утас: 8809-9118.

14.00 ЦАГТ:

Баянзүрх дүүргийн Соёлын ордонд: Охидын эрхийн “Because I am a Girl” чуулган болно. 

БУСАД

-Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-“Оюутолгой” компанийн хариуцлагатай уул уурхайн чиглэлээрх “Байгаль орчны сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийн бүртгэл, шалгаруулалт эхэлнэ.

-Оюутан цэргийн бүртгэл үргэлжилж байна. 

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу