“Central” телевизээс Тэнгисийн эрэг дээрх 24/7 нэвтрүүлэг бэлтгэж, үзэгчдийн хүртээл болгож буй билээ. Тус нэвтрүүлэг одоогоор 10 оролцогчтойгоор үргэлжилж байна. Тэдний дундаас оролцогч М.Билгүүн олны анхаарлыг татаж буй юм. 

М.Билгүүн гэж хэн бэ?

Тэр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчин, ахлах дэслэгч ажээ. Цэрэгжилтийн спортын мастер бөгөөд цэрэгжилтийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I, эсвэл II байр эзэлж яваа юм байна. Өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд мөн энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж, мөнгөн медаль хүртжээ.

2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тэр бүртээ амжилт үзүүлж яваа офицер юм.

М.Билгүүн ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, саяхан АНУ-д суралцаад иржээ. Герман, англи хэлтэй. Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг, шүхэрчин дайчин юм.

Түүнийг хамтран зүтгэгчид нь “Энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер” гэж үнэлдэг байна.
Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу