“Авилгын эсрэг НҮБ-ын конвенцын үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэргэжилт” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр (2024.03.04) боллоо. Тус хуралд АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн Авилгатай тэмцэх багийн ахлагч Анника  Витес болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Хурлаар оролцогч талууд харилцан мэдээлэл солилцож, конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боломжтой бодит зөвлөмж боловсруулах зэрэг асуудлыг хөндөж хоёр өдрийн турш хэлэлцэх юм. Эхний өдрийн тухайд Олон Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, хамтын ажиллагаа болон хөрөнгө хураах, буцаах асуудлын тухай хэлэлцсэн юм.

Тодруулбал,

Монгол Улсын эрх зүйн тогтолцооны хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хураасан бүх төрлийн хөрөнгийг шууд улсын төсөвт шилжүүлдэг байна.  Өнгөрсөн оны байдлаар 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Үүнийг захиран зарцуулах шууд эрх нь АТГ-т биш УИХ, Засгийн газарт байдаг.

Мөн гадаад улсаас хураасан үл хөдлөх хөрөнгийн тухайд “хөрөнгө буцаах” тухай асуудалд Олон Улсын эрх зүйн асуудлууд тулгардаг учраас төвөгтэй үйл явц өрнөдөг байна. Англи улсаас хөрөнгө хураалаа гэж бодоход хоёр улсын эрх зүйн байдал, хууль тогтоомжийн хооронд тодорхой зөрчлүүд үүсдэг гэсэн үг юм.

Эдгээр зөрчлүүдийг хэрхэн даван туулах, зохицуулах тал дээр өнөөдрийн бага хурал өндөр ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байлаа. Олон улсын авлигын эсрэг конвенцод манай улс 2005 онд элсэн орж, 2006 онд УИХ соёрхон баталсан байдаг.  Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 190 гаруй улс элсэн орсон.

Уг конвенцын хүрээнд гишүүн улс орнууд өөр хоорондоо мэдээлэл солилцож, эрх зүйн хүрээнд харилцан туслалцааны хүсэлт явуулж болдог. Ингэснээр хөрөнгө хураах, буцаах асуудалд нааштай үр дүнг бий болгодог байна.  Манай улс 20 гаруй улстай эрх зүйн харилцан туслалцааны хоёр талт гэрээг хийж мэдээлэл солилцож ажилладаг.

Олон улсын жишгээр бол, хууль сахиулах байгууллага нь улсдаа бэлэн мөнгө болон үл хөдлөх хөрөнгийн орлого оруулж байдаг. Тийм учраас Ази номхон далай бүсийн орнуудад тухайн хөрөнгийн авч ирсэн хууль сахиулах байгууллагад нь тодорхой хувийг захиран зарцуулах эрхийг олгодог. Зарим улсад олосн орлогын гуравны нэгийг Боловсролынг салбарт олгодон байна. Мөн хэрхэн зарцуулах талаар тухайн байгууллагаас зөвлөмж мэдээлэл авах зэрэг сайн жишээ байдаг. Харин манай улсын хувьд хөрөнгө хураах болон буцаахад шууд улсын төсөвт байршуулдаг. Түүнийг хэрхэн зарцуулахыг  УИХ, Засгийн газраас шийддэг байна.

“Шууд зарцуулах эрхийг хууль сахиулах байгууллагад шилжүүлэх нь хэрхэн эерэг үзүүлэлт авч ирэх,мөн цаашид авлигатай тэмцэх ажил тогтвортой болоход хэрхэн нөлөөлөх” зэрэг асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэж тодорхойлно гэдгийг АТГ-ын гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах комиссар Ж.Болорчимэг хэллээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу