Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. (2023.03.22) Өнөөдрийн хуралдаанаар зуны цагийн тоололд шилжих эсэхийг хэлэлцэхээр товлоод байсан билээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Наурызын баяр”-ыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа учир өнөөдрийн хуралдаанд оролцохгүй. Тиймээс зуны цагийн тоололд шилжих эсэх асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 

  • Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар
  • Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сануулахад, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ноос эхлэн яамдаас Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөлд санал авахаар хүргүүлж байгаагаа мэдэгдэж, энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж байв.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу