Малчдад туслах хандивын аяны хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 04-нийг хүртэл,

  • 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагаас 2 тэрбум 951 сая 661 мянга 237 төгрөг,
  • 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773 сая 706 мянга 900 төгрөгийн үнэ бүхий 69 мянга 829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3 тэрбум 725 сая 368 мянга 137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирүүлжээ.

Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701 сая 532 мянга 900 төгрөгийн 41 мянга 484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргээд буй аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу