2024.03.06-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08.00 ЦАГТ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09.00 ЦАГТ: 

Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 500 эмэгтэй ахлагч нар чуулна. Утас: 9979-5099, 9999-7810.

09.30 ЦАГТ

“Новотел” зочид буудалд: “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалт болно. 

09.30 ЦАГТ: 

-Хүүхдийн ордонд: “Үндэсний сэтгүүл зүй-111” жилийн баярын хуралтай.

-ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.

11.00 ЦАГТ: 

ОБЕГ-т: УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11.30 ЦАГТ

Монголын Үндэсний музейн хамт олон мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ:

“Монгол Ньюс” мэдээллийн төвд: Олон улсын эрүүгийн шүүх Монгол Улсын иргэн Г.Ган-Очирын өргөдлийг хүлээн авсан талаар хэвлэлийн бага хуралтай.

-Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд “Цааны баяр-2024” соёлын наадам үргэлжилж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу