Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулагдаж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга” уулзалт үргэлжилж байна.

Энэ жилийг “Ахлагч нарын жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй зочид төлөөлөгчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч нарын төлөөлөл бүхий 500 гаруй алба хаагч оролцож буй юм.

Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд ахлагч нарын манлайлал, оролцоо, эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал, шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа  хоцорч ирж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд загнуулжээ. Ерөнхийлөгч “Энэ хуралд хоцорч ирдэг сайд нар болиоч ээ! Бос чи. Х.Булгантуяа чи босч, энэ хүмүүсээс уучлалт гуй” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу