Энэ долоо хоногийн Баасан гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Эл өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалттай. Тиймээс хилийн боомтууд ч мөн амрах ажээ.

Тодруулбал, Энэ өдөр Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг 13 боомт амарна.

Харин агаарын замын хилийн боомт болох Чингис хаан ОУНБ болон Алтанбулаг, Ханх, Эрээнцав боомтууд хуваарийн дагуу ажиллах аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу