TikTok нийгмийн сүлжээ болон Хятадын технологийн компани “Byte Dance” хоорондын харилцаа хэвээр байгаатай холбогдуулан АНУ-ын Конгрессийн танхимын гишүүд тус сүлжээнд хориг тавих тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Баримт бичгийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн хорооны цахим хуудаст нийтэлсэн байна.

Энэхүү хуулийн төсөл нь TikTok болон “Byte Dance” зэрэг “Хятадын хяналтад байдаг аливаа байгууллага” хоорондын харилцааг таслан зогсоох зорилготой аж. Конгрессын гишүүд тус компанид олон нийтийн сүлжээнээс холбоогоо таслахад зургаан сарын хугацаа өгчээ. Хэрэв эс биелүүлсэн тохиолдолд АНУ-д TikTok-ийг түгээх, тэр дундаа холбогдох програмыг сүлжээний платформ дээр байрлуулахыг хориглохоор төлөвлөж байгаа аж.

Энэхүү хуулийн төслийг тус хорооны дарга Майк Галлахер болон түүний ахлах, Ардчилсан намын Ража Кришнамурти нар боловсруулжээ. Тэд ирээдүйд “дайсны хяналттай програмууд”-д ижил арга хэмжээ авахыг санал болгосон байна. Америкийн эрх баригчид голдуу Иран, Хятад, Хойд Солонгос, Оросыг АНУ-ын дайснаар нэрлэдэг билээ.

Богино хэмжээний дүрс бичлэг байршуулах боломж олгодог нийгмийн сүлжээ TikTok нь 2017 онд, олон улсын хувилбар нь 2018 оны наймдугаар сард гарсан. Сүлжээний эзэн нь “Byte Dance” компанийн үүсгэн байгуулагч Зань Иминь юм.

Эх сурвалж: SELECT COMITTEE ON THE CCP, NEW YORK POST
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу