Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод болж байгаа билээ. Уг тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр (2023.03.22) эхэлж байна.
Манай улсын боксын шигшээ багийн гурван тамирчин медалийн төлөө өрсөлдөнө.
Хүрэл медалын төлөө:
  • 48 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг Б рингэд Узбек тамирчинтай 16:30 цагт
  • 52 кг жинд ОУХМ О.Есүгэн Б рингэд Итали тамирчинтай 17:00 цагт
  • 54 кг жинд ОУХМ М.Энхжаргал Б рингэд Итали тамирчинтай 21:00 цагт тулаан хийнэ. 

Тэмцээнийг Олон улсын сонирхогчдын боксын холбооны албан ёсны youtube сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу