Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэг гурван сарын хугацаанд үргэлжилсэн билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ. Уг шүүх хурал маргааш буюу гуравдугаар сарын 7-нд болно.

Шүүх гэм буруугүй гэж үзсэн 48 шүүгдэгч:

  1. Ц.Билгүүн,
  2. Д.Уянга,
  3. Т.Оюунчимэг,
  4. Б.Чинзориг,
  5. Т.Мөнхтулга,
  6. Т.Пүрэвсүрэн,
  7. Ч.Цоожсүрэн,
  8. С.Батзориг,
  9. А.Хүчитбаатар,
  10. Г.Гантогтох,
  11. Д.Бат-Очир,
  12. Ж.Үхэртар,
  13. Ж.Бат-Эрдэнэ,
  14. Б.Махбал,
  15. Ж.Оюунчимэг,
  16. С.Магнайсүрэн,
  17. М.Баярмагнай,
  18. Б.Амгалан,
  19. Ч.Отгочулуу,
  20. Ч.Нэргүй,
  21. М.Баянмөнх,
  22. Б.Найдалаа,
  23. Б.Лхагвасүрэн,
  24. Р.Батбаяр,
  25. М.Золжаргал,
  26. Г.Дашзэвгэ,
  27. Г.Одонтуул,
  28. Б.Батзаяа,
  29. О.Батбаатар,
  30. Д.Батбаяр,
  31. Ё.Доржсумъяа,
  32. Б.Цэрэндаваа,
  33. Ц.Цэвэгмэд,
  34. Н.Баярчимэг,
  35. Г.Санжмятав,
  36. М.Цэлмэг,
  37. Г.Галсанням,
  38. Ц.Содхүү,
  39. Н.Батбаяр,
  40. О.Хуягцогт,
  41. О.Баяр,
  42. Б.Цолмон,
  43. Ц.Ууганбаяр,
  44. Д.Даваасамбуу,
  45. Х.Ганхуяг,
  46. Г.Амартүвшин,
  47. Н.Алтанхуяг,
  48. Б.Баттөр.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу