2024.03.07-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08.30 ЦАГТ: 

МҮХАҮТ-д: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent” үйл ажиллагаа, уулзалт болно.

11.00 ЦАГТ: 

-ХЭҮК-т: Гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг танилцуулна.

-ОБЕГ-т УОК ээлжит мэдээллээ хийнэ. 

-МОНЦАМЭ агентлагт: “Зан үйлийн өргөө” ТББ-аас малчдад туслах “Авралын аян” зарлаж буй талаар мэдээлнэ. Энд “Монгол уншлагат Түгээмэл ивээл төв”, “Монголын Онцгой гамшгийн эрсдэл үнэлэгчдийн холбоо” зэрэг ТТБ-ууд нэгдэж байгальтай зөв харьцах аргачлалыг танилцуулж зөвлөх юм. Утас: 8803-6006.

11.30 ЦАГТ: 

“Монгол Ньюс” мэдээллийн төвд: хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн “Зангиа.мн” сайтаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон хөгжих боломж”-ийн талаар мэдээлнэ.

12.00 ЦАГТ: 

Сүлжээний бизнес гэдгээр эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй талаар иргэн Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

-Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлнэ.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу