Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.03.05-ны өдөр сургуулиа тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
May be an image of 1 person
Дээрх хэргийг 41 настай, эрэгтэй үйлдсэн болохыг олж тогтоон, хохирогчийн гар утсыг олж хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг сургуульд биечлэн хүргэж өгч авч байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш нар хүүхдүүдэд заавар, зөвлөмж өгөх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу