Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 6-ны өдөр асаалттай орхисон “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх хэргийг тус аймгийн харъяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд иргэн, жолооч та бүхэнд автомашинаа асаалттай орхилгүй, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу