Зангиа.мн сайтаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон хөгжих боломж”-ийн талаар өнөөдөр (2024.03.07) мэдээлэл өглөө. Тодруулбал, эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлыг даван туулахад туслах, ажлын байранд зуучлах, боловсрол олгох чиглэлд сургалт үйлчилгээг багц болгон боловсруулжээ.
May be an image of 3 people, newsroom and text

Тэдний зүгээс “Монгол Улсын хөдөлмөрийн насны нийт иргэдийн 47%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч зангиа.мн сайтад мэдээллээ ирүүлж байгаа нийт ажил горилогчдын 4-ний 1 нь буюу эрэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин бага байна.

Мөн эмэгтэйчүүд хүүхэд өсгөж төрүүлээд цэцэрлэгийн насанд хүрмэгц нь буцаад ажилдаа орох эрх зүйн зохицуулалттай байдаг ч эмэгтэйчүүд яг албан байгууллагынхаа хөгжлөөс тодорхой хэмжээнд хоцрох асуудал одоо үүсдэгээс ур чадвараа цаг үетэйгээ нийлүүлэх шаардлага тулгардаг. Тэгвэл үүний шийдлийг Зангиа Академи санал болгож байна.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд маань Зангиа академи маань дамжуулаад онлайнаар маш олон төрлийн сургалтыг үзэх боломжтой байгаа. Энэ нь ажлын байрны ур чадвар, хувь хүний хөгжил, гадаад хэл зэрэг сургалтуудыг үзэх боломжтой.  Энэхүү сургалтуудад хамрагдаад мэдлэгээ бататгаад шалгалт өгснөөр, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 10 мянга гаруй байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх ур чадварыг бий болгох боломжтой.Үүнийг Зангиа академи дээр байрлаж байгаа 170 гаруй сургалтыг аппликэйшн болон вебээр дамжуулан үзэх боломжтой.

Мөн эмэгтэйчүүд маань зөвхөн ажлын байрны ур чадвар, оффисын хэрэглээ, менежмент гадаад хэл зэргээс гадна сэтгэл зүйн сургалтыг мөн хүлээж авч үзэх боломжтой юм. Өмнө нь дурдсанчлан эмэгтэйчүүд хүүхдээ, төрүүлж өсгөөд буцаад ажилдаа ороход нийгмээс ийм хоцрогдсон мэдрэмж авах тохиолдлууд гардаг.

Тэгэхээр яг энэ үедээ ямар арга хэмжээ авах вэ, өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэг сургалтыг мөн үзэх боломжтой. Бид сэтгэл зүйн асуудлаа, мөн ажлын байран дээр яг одоо хэрэг болж байгаа оффисын ур чадвар, ажлын байрны ур чадварууд, багаа удирдах гэх мэтчилэн маш олон мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүйгээр шууд хүлээж авч үзэх ийм боломжтой байгаа.

Зангиа академийн сургалтад хамрагдаад тухайн сургалтынхаа баталгаажуулалтыг Си Ви-д хавсрах боломжтой. Ингэснээр одоо яг зангиа.мн дээр байгаа Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай шууд холбогдоод ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой” хэмээн танилцууллаа.

Зангиа академийн 170 гаруй сургалтыг вэб болон аппликейшн хувилбараар үзэж, мэдлэг бататгах тест, шалгалтын баазаас өөрийгөө сорих боломжтой.
Сургалтуудын төрлөөс дурдвал:
Ажлын байрны чадвар
• Оффисын программ
• График дизайн
• Мэдээллийн технологи
• Ур чадвар
• Борлуулалт, маркетинг
• Санхүү, бизнес
• Мэргэжлийн ур чадвар
• Архив, бичиг хэрэг
• Хууль, эрх зүй
• Менежмент, хүний нөөц
Хувь хүний хөгжил
• Эрүүл мэнд, гоо сайхан
• Урлаг, спорт
• Сэтгэл зүй, өөрийгөө чиглүүлэх
• Харилцаа, хандлага
• Ур чадвар
• Хоол
Гадаад хэл
Ерөнхий боловсрол

Нийгэмдээ тулгараад буй асуудлуудыг шийдэхийн тулд зангиа академи ийнхүү төсөл хэрэгжүүлж маш олон үнэ төлбөргүй сургалтуудыг бүх насныханд зориулан бэлтгэжээ. Сургалт, хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зангиа.мн сайт болон Зангиа академийн бусад албан ёсны цахим хуудсаас авах боломжтой юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу