Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсан тухай мэдээлэл цацагдсан. Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад дипломат алба хашиж байсан монгол эмэгтэйг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр эгүүлэн татсан байна.

Английн талаас Гадаад харилцааны яаманд диломат ажилтны эрх ямбыг цуцлах шаардлага тавьжээ. Ямартаа ч дээрх асуудалд холбогдсон эмэгтэй эх орондоо ирээд буй юм байна. Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Дипломат ажилтныг эгүүлэн татсан нь үнэн” гэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар хэлэхдээ “Английн талаас Монгол Улсын Элчин сайдын яаманд дипломат ажилтан эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл ирүүлсэн. Улмаар энэ асуудалд холбогдсон ажилтны эрх ямбыг цуцлах шаардлага тавьсан. Түүний эрх ямбыг цуцлаагүй, эх оронд нь бүрмөсөн буцаахаар дуудсан. Тухайн эмэгтэй Монголд ирсэн” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу