“Меtа” компанийн сүлжээ 2024.03.05-ны өдөр Монголын цагаар 23.00 цагийн орчимд унтарч, Facebook, Instagram, Threads платформуудыг ашиглах боломжгүй болсон билээ.

Нью-Йоркийн “Wedbush Securities” компанийн гүйцэтгэх захирал Дэн Айвсийн мэдээлснээр, Марк Зукерберг өнгөрсөн Мягмар гарагийн өглөө платформууд дэлхий даяар унасны улмаас ойролцоогоор 100 сая ам.долларын орлогоо алдаж, хувьцааны ханш нь 1.6 хувиар буурсан байна. Тус компани орлогынхоо дийлэнх хэсгийг зар сурталчилгаанаас бүрдүүлдэг ажээ.

Өдөр тутамд 3.2 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй Meta болон Instagram сүлжээнүүд техникийн саатлын улмаас хоёр цаг тасарсан нь хэрэглэгчдийг багагүй сандаргасан билээ.

Тус компанийн сүлжээ унтарсан шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган хүн цахим сүлжээн дэх доголдлын талаар мэдээлэл илгээсэн байна.

“Мета”-гийн хүчтэй өрсөлдөгч Элон Маск X (twitter) сүлжээн дээрээ “Хэрэв та энэ жиргээг харж буй бол манай сервер хэвийн ажиллаж байгаагийнх” гэж бичсэн байв.

Эх сурвалж: DAILY MAIL
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу