Одесса хотод өнгөрсөн Лхагва гаригт Оросын пуужин Украины удирдагч Ерөнхийлөгч Владимир Зеленский, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис нарын байсан газраас ердөө 500 метрийн зайд дэлбэрсэн талаар эх сурвалж CNN агентлагт ярьжээ.

Украины Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Плетенчук CNN-д ярилцлага өгөх үедөө дайралтын үеэр таван хүн амиа алдаж, олон хүн шархадсан бол Зеленский, Мицотакис нар бэртэж гэмтээгүй талаар мэдээлсэн байна.

Украины Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Плетенчук CNN-д ярилцлага өгөхдөө дайралтын үеэр таван хүн амиа алдаж, олон хүн шархадссан. Зеленский, Мицотакис нар бэртэж гэмтээгүй байна.

Зеленский голдуу галын шугам руу өндөр эрсдэлтэй аялал хийдэг. Тэрбээр Оростой дайтсан хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн олон арван удирдагчийг Украинд угтан авсан билээ. Гэвч өнгөрсөн Лхагва гарагт болсон халдлага Украины Ерөнхийлөгчид аюул ойртсоныг илтгэж байж болзошгүй юм.

Зеленский Лхагва гарагт Одесса хотоос мэдээлэхдээ “Бид хэнтэй харьцаж байгааг харж байгаа биз дээ. Тэд хаана цохилт өгөх нь хамаагүй. Өнөөдрийн халдлагын улмаас олон хүн хохирсныг би мэдэж байна. Одоохондоо нарийн мэдээлэл байхгүй ч амиа алдсан болон шархадсан хүмүүс олон байгааг мэдэж байна” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Бид юун түрүүнд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Иймд агаарын довтолгооноос хамгаалах систем маш чухал” гэж нэмж хэлсэн байна.

Кириакос Мицотакис өнгөрсөн Лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Биднийг машиндаа сууснаас хойш нэг их удалгүй маш хүчтэй дэлбэрэлт сонсогдсон. Энд жинхэнэ дайн болж байгааг хамгийн сайн, тод сануулсан гэж би бодож байна. Өдөр бүр дайн болж байгаа бөгөөд цэргүүд төдийгүй бидний гэм зэмгүй элэг нэгтнүүд түүнд өртсөөр байна” гэжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу