Монгол Улс энэ оны эхний хоёр сарын байдлаар 718.7 мянган ам.долларын 3639.0 литр үнэртэй ус (Eau de Parfum), ариун цэврийн ус (Eau de Toilette) импортолсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Үүнээс гарал үүслийн улсаар нь задалж үзвэл,

-Франц улсаас 334.1 мян.ам.долларын 870.1 литр

-Итали улсаас 144.7 мян.ам.долларын 537.5 литр

-Польш улсаас 101.8 мян.ам.долларын 1084.6 литр үнэртэй ус, ариун цэврийн ус тус тус импортолсон байна.

Өнгөрсөн оны мөн үед нийт 765.2 мянган ам.долларын 5470 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон нь үнийн дүн 46.5 мянган ам.доллар буюу 6.1 хувиар, тоо хэмжээ 1831.0 литр буюу 33.5 хувиар тус тус буурсан үзүүлэлт ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу