Ийм төгс гэгээрсэн бүсгүйн гоо үзэсгэлэн, нандин чанар эл шүлэгт нэвт шингэсэн юм. Бүх цаг үед цэцгэн өлзий хөлөө завилсан бүсгүйн бодь дүрийг хоймортоо залж залбирч ирсэн ард түмэн билээ. “Голын тохой дээр” шүлэгт “Амьдрал мөнхийн зүүд минь Тэнгэрийн зурсан зураг минь” гэжээ. Амьдралын туршид зүүдэлмээр их гоо сайхан, ихэмсэг чанарт уусан дурласан мөр шүлэг. Ийм хүчирхэг байгаагийнх нь төлөө, эсвэл тийм эмзэгхэн байгаагийнх нь төлөө хайрламаар аа.
Б.Батрэгзэдмаа ДУУГҮЙ ҮГ
Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэй ээж шиг нь дүртэй.
Энэ бол хайрын дүр.
Ээж шиг минь байгаач гэж эр хүн дотроо хэлдэг.
Ил хэзээ ч хэлэхгүй.
Ээж чинь би биш гэж чи хэлэх болно. Гэхдээ л,
Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэйн ээж шиг дүртэй.
Энэ бол хайрын дүр төрх.
Энд хайрыг ингэж таньсан.
Эргэлзээ үгүй үнэн бол энэ.
Эмэгтэй минь, Ээж шиг минь байж чадахгүй гэв үү?
Ээж өвдөлтийг, ээж өлсөлтийг, ээж өөрчлөгдөн хувирахыг мэднэ.
Ээжийн хайр энэ бүхэнд хүчээ үзүүлдэг.
Эмэгтэй минь ийм хайр байгаач!
Энэ бүхэн миний үзсэн бүхэн.
Ээжээсээ би, Ийм хайрнаас би чам руу ирсэн.
Ээж баярлахаар минь баярладаг.
Ээж зовлонгоор минь зовдог.
Энэ хайрын дүрийг би танина.
Энэ ертөнцөд намайг энд хүргэсэн юм.
Эмэгтэй минь ээж шиг минь болооч!
Ээжийгээ би өрөвддөг, ээжийгээ би хайрладаг
Ээжийнхээ төлөө үргэлж амьдарч чадна.
Ээжийгээ бас өмгөөлж чадна.
Ээж бол, миний мэдэх цорын ганц хайрын дүр төрх билээ.
Ийм хайрын дүр миний дотор хэдийн дүрслэгдсэн.
Ээж минь ээж шиг минь болооч!
Энэ бол хайрын цэвэр тунгалаг, өрөвдөм сайхан дүр төрх,
Ээж минь бол хайрын мөн чанар билээ.
Эмэгтэй минь чи ээж шиг минь боллоо гээд хохирохгүй. Ээжийгээ би мөнхөд хайрлах учиртай.
Ээжтэй минь эгээ л ижилхэн эмэгтэй минь
Ээжийнхээ зүгээс би чам дээр ирлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу