УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа.May be an image of 3 people
Ингэснээр 30 жилийн өмнөөс яригдсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж байна. Агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдэж байгааг албаныхан онцолж байна.
Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн эх орондоо олон орон дамжилгүй шууд нислэгээр очих боломжтой. Мөн Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аялалын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу