Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт өвс, тэжээл ачсан машиныг тоносон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Эл мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Сануулахад, Сүхбаатар аймгийн Эрданэцагаан сумын замд 2024 оны гуравдугаар сарын 2-нд унасан машиныг үлдээгээд гурав хоноод ирэхэд машины түлш, 500 кг-тай өвснөөс 14 боодол өвсийг нь тоносон байсан гэх мэдээллийг иргэн цахим орчинд нийтэлсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу