“Улаанбаатар чуулга”-ын байранд (2024.03.11) 09:00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан эхэлж, хэвийн үргэлжилж байна. Шүүхээс мэдээлснээр, Шүүгдэгч нарын өмгөөлөгчид давж заалдах шатны гомдлоо танилцуулж байгаа ажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна…” гэж зааснаар шүүх хуралдаан тасралтгүй үргэлжлэн явагдаж буй юм.

Энэхүү шүүх хуралд прокурор Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам, Г.Эрдэнэ, Х.Онолт, өмгөөлөгч С.Мөнхтулга, П.Баасанжав, Ц.Цэрэнням, Г.Батаа, А.Эрдэнэтулга, Ж.Батхуяг, Б.Батбаяр, Б.Наранцэцэг, Д.Эрдэнэчимэг, Г.Должинсүрэн, Т.Балжинням, Г.Ганбадрах, Б.Мянган, Л.Данзанноров, Б.Баяраа, Б.Чойжилсүрэн, Б.Болдбаатар, А.Кадирбек, Б.Түвшинжаргал, Х.Бауыржан, Д.Мөнгөнцэцэг, Ж.Энхчулуун, Д.Эрдэнэчимэг, Ч.Амарбаяр, Ц.Гансүх, Н.Ариунболд, О.Баярбаясгалан, Б.Соёл-Эрдэнэ, С.Үлэмж, Д.Энхцэцэг, Г.Төгөлдөр, Ц.Алтанцэцэг, Д.Доржсүрэн Э.Түмэнбаяр, М.Сонинбаяр, С.Тэгшжаргал, Б.Алтандөш, С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр, Г.Буянбадрал, Ж.Энхтуяа, Д.Очирваань, Б.Жавхлантөгс, Д.Түмэнжаргал, Г.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр, Ү.Чойжилсүрэн Р.Машлай, Х.Мөнгөнсүх, Л.Өлзийхүү, Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа, П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир, О.Баасанхүү, Т.Дэлгэрбаяр, Ч.Болдбаатар, Г.Цацрал, Б.Сарнай, Б.Борхүү, Д.Нямдорж, А.Энхтүвшин, А.Ганцэцэг, Д.Отгонбат, Э.Энх-Эрдэнэ, Ө.Батбаяр, И.Эрдэнэцэцэг, Д.Отгонбат Б.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар, Ц.Дэлгэрням, Ц.Энхтүвшин, Х.Базаррагчаа, Д.Батсүх, Х.Баатарсайхан, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Л.Хатанбаатар, Б.Мөнхбаяр, О.Батсүх, Н.Цэцэгсүрэн, Б.Цэнгүүн, Г.Оюунцэцэг, Т.Тэмүүлэн, П.Одонтунгалаг, Р.Батцогт, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, Т.Энхбаяр, Г.Лхагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, К.Манлай, Б.Баттөр, Б.Мөнхбат, Г.Лхагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Мөнгөнсүх, Э.Шинэцэцэг, Д.Оюунбаатар, Х.Баатарбилэг, П.Эрхэмбаяр, Р.Мөнхзул, А.Даваабилэг, Д.Түвшинтамир нар тус оролцож байна.

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, Б.Батбаяр нарын 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын хамтран бичсэн эсэргүүцэл, нэр бүхий 36 оролцогчийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 537 хавтаст хэрэг 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр шилжиж ирсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үндсэн хугацаатай ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан, тус шүүхийн Ерөнхий шүүгч уг хугацааг 30 хоногоор сунгаж болох заалтаар хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгасан билээ.

Улмаар энэ хэргийг хуулийн хугацаанд буюу 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 09.00 цагт “Нийслэлийн засаг захиргааны 5В байрны “ИХ ТАНХИМ”-д эхлүүлж байв.

Тус шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн, эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. You block tunnel in your firewallAnd as you should get 256 public IPv6 LAN with /64, you can use different LAN for different security levels, and then set up the firewall as you please, controlling security for different classes of devicesYou hardly ever add rules in a IPv6 firewall for single IPv6 addresses, you do the main rules between the different LAN you getYes, security in application will not and never will be fixed in the network layer Not with IPv4 and not with IPv6 But that is another issue, all together

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу