Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс нийслэлд 1826 иргэн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд энэ сарын 13-наас 15-нд, долоон аймагт гуравдугаар сарын 13, 14-нд, 14 аймагт энэ сарын 13-ны өдөр зохион байгуулах юм байна.

Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авахаар болжээ.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай бөгөөд иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтрэх юм.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу