Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 16-ны өдөр “Pepsi Алтан цом”-ын бүх оддын барилдаан зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт “Алтан цом”-д барилдах бөхчүүдийг үзэгчдийн санал асуулгаар шалгаруулж, хамгийн өндөр санал авсан 14 бөхийн нэрийг зарласан бол өнөөдөр (2024.03.11) хоёр багийн ахлагч болон гишүүдийн нэрийг зарлалаа.

Улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай баг бүрэлдэхүүн:
Дасгалжуулагч: У.З Д. Баасандорж
Бүрэлдэхүүн:
У.А П.Бүрэнтөгс
У.А О.Хангай
У.З Б.Пүрэвсайхан
У.З М.Лхагвагэрэл
У.Х О.Мөнх-Эрдэнэ
У.Х С.Сүхбат
У.А Р.Пүрэвдагва
Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай баг бүрэлдэхүүн:
Дасгалжуулагч У. Г Д.Рагчаа
Бүрэлдэхүүн:
Д.А Н.Батсуурь
У.З Б.Бат-Өлзий
У.Х Б.Зоригтбаатар
У.Г Ц.Бямба-Отгон
У.Н Д.Амарсайхан
У.Н Э.Батмагнай
У.Н Э.Сумьяабат
“Pepsi Алтан цом” барилдааны “Ерөнхий ивээн тэтгэгч”-ээр Pepsi Mongolia, “Алтан ивээн тэтгэгч”-ээр Gantig villa, “Стратегийн түнш”-ээр DDish, “Мөнгөн ивээн тэтгэгч”-ээр SKYtel, Toyota Top Motors компаниуд ажиллаж буй юм.
Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу