Гуравдугаар сарын 12-ны Мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

07.00-07.30 цагт: Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд: Мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн тамирчид эх орондоо ирнэ. 

09.30 цагт: СЕХ-нд: “Сонгуулийн боловсрол” сэтгүүлчдийн уулзалт болно. Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хороо, ХҮЭК-ын төлөөлөл оролцож мэдээлэл өгнө. Утас: 9912-2141.

10.00-20.00 цагт: “Улаанбаатар галлериа” төвд: Монгол үндэсний ёс заншил, соёл, нүүдэлчин ахуйг харуулсан залуу уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн тогтмол гарч эхэллээ. Энэ оны анхны үзэсгэлэнгээр уран бүтээлч Ц. Түвшинжаргал “АЙСУЙ ЦАГИЙН АЯС” үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн 3-р сарын 17-н хүртэл гарна. Утас: 7510-3003.

11.30 цагт: Төрийн ордонд: Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан кибер халдлага зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлнэ. 

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: “Монголын боловсролын системийн хоцрогдол: Амлалт болон хийх ажил” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлэл хийнэ.

11.30 цагт: ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл: Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх 7 хоногийн хүрээнд хараа алдалтын эмгэг, өвчний талаар мэдээлнэ.

12.00 цагт: Малчдын зээлийг тэглэх талаар Монголын Малчдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын УГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багшийн шавь нар болох уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Монгол Улсын Ардын багш, профессор Л.Дашнямын цуглуулгаар дэлгэж буй “Холдомгүй” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэн 3-р сарын 17 хүртэл үргэлжилнэ. 

-Байгалийн түүхийн музейд: АНУ-аас Монгол Улсад хүлээлгэн өгсөн үлэг гүрвэлийн олдворуудын “WELCOME HOME” тусгай үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн энэ сарын 17-н хүртэл үргэлжилнэ.

-БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-гийн манай улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлал гуравдугаар сарын 10-13-нд болж байна.

-МҮХАҮТ-д: “Олон улсын үзэсгэлэн яармагаар дамжуулан уул уурхайн бус экспортын боломжийг нэмэгдүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлэг болно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу