Сонгууль хаяанд ирсэний нотолгоо бол УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо очиж ажиллах үеэрээ гарын бэлэг, бэлэн мөнгө тараах үйлдлүүдээр илэрч байна. Эрх баригч намын голдуу гишүүд л бэлээ гайхуулж тойргийн ахмадууддаа гар тэнийж харагдсан. Тэгвэл Засгийн газрын ажил ихтэй явсаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хамгийн сүүлд тойрогтоо очсон гишүүдийн нэг болсон байна.

Эрчим хүчний сайд иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр хүмүүст дугаар тарааж өгчээ. Энэ нь уулзалтад ирсэн иргэдийн дундаас азтан шалгаруулах сугалаа байж таарсан гэнэ. Түүний уулзалтад очсон Увс аймгийн зарим иргэд үүнд сэтгэл дундуур яваагаа хэлцгээж байна. Учир нь “Иргэдээ азтай, азгүйгээр нь ялгаварлаж байгаа нь огт зүйд нийцэхгүй. Сум орон нутгаа хөгжүүлэхгүй байж нэг ирэхээрээ сугалаа тараагаад азтан шалгаруулж болохгүй” хэмээн хэлцгээж байгаа юм.

Увс аймаг 19 сумтай. Гэтэл иргэдийн хэлж буйгаар нэг сумаас азтан 150 мянган төгрөгийн 200 азтан шалгаруулсан гэнэ. Үүнээс үзэхэд барилгын салбарын магнат, уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирж байгаа, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэг суманд 30 сая төгрөгөөр нутгийн иргэдийнхээ ёндоог үзсэн байх аж. Нэг сумаас 200 азтан шалгаруулаад явчихаар Увс аймгийн хэмжээнд 3800 азтан шалгарсан байгаа юм. Үүнээс үзэхэд 570 орчим сая төгрөгийн азтан шалгарсан болж таарах нь. Хөрөнгөтэй хүн азтан шалгаруулахыг хөндлөнгөөс бид ажихаас өөрөөр яах билээ. Ямартай ч азтай, азгүйгээ шалгуулсан нутгийн иргэдийн зарим нь сэтгэл дундуур үлджээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу