Гуравдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар – Хөх хот, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болжээ. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж үйлчлэх аж.

Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

Тус аяллын тасалбарын үнийн талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тодруулахад “Нэг талын тасалбарын үнэ том хүн 627,200 төгрөг, хүүхэд 492,300 төгрөг” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу