Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр голын хөндийгөөр +2…-3 градус, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14-НӨӨС 18-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон говиийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -9…-14 градус.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу