Гуравдугаар сарын 13-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын
мэдээллийг хүргэж байна. 

08.00 ЦАГТ

Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 ЦАГТ: 

Төрийн ордонд: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК-оос хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 ЦАГТ: 

“Холидэй Инн” зочид буудалд: БНСУ-аас Монголд ирж ажилласан сайн дурын нийгмийн 40 ажилтан үйл ажиллагаагаа дүгнэн танилцуулна. 

11.30 ЦАГТ: 

Үндэсний мэдээллийн төвд: Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого уу, үйлдвэрлэгчдийн шунал уу. Үйлдэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлнэ.

15.00 ЦАГТ: 

“Интерном”-д: Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжгийн  тоглолтын талаар танилцуулж, жүжгийн философи, эрх чөлөөний үзэл санааны тухай хэлэлцүүлэг болно.

16.00 ЦАГТ: 

Хүүхдийн ордонд: Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор, МУУГЗ, Эвэр бүрээ, Ардын бишгүүр хөгжмийн сургалтыг үндэслэгч Л.Самбалхүндэв багшийн 80 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.

-Биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн үргэлжилж байна. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу