Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна. Уг төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой юм.

Байршил: Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 26, 20, 21, 22 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хороо (Тус хороодод сууцанд амьдардаг, өрх толгойлсон эх, эсвэл эцэг байх)

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2024 оны гуравдугаар сарын 19-ний Мягмар гараг хүртэл 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу