Гуравдугаар салбар хуралдаанд “Эрх зүйн зохицуулалт, дэвшилтэт аргачлал” сэдвээр Хууль зүйн ухааны доктор З.Батбаяр илтгэл тавьсан юм. Ингэхдээ  улс үндэстний болоод хүний эрхийг хамгийн чухал зүйл нь усны аюулгүй байдал гэж тодотгосон юм.

Хүний эрхий түгэмэл тунхаглал болон иргэний, улс төрийн эрхийн тухай пакт зэрэгт хүлээн зөвшөөрсөн тунхаглал байдаг. НҮБ-аас “Аюулгүй цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламжтай байх эрхийг хүний амьдрал, хүний бүх эрхийг бүрэн дүүрэн эдлэхэд зайлшгүй шаардлагатай хүний эрх” гэж хүлээн зөвшөөрдөг.

Эрх зүйн дэвшилтэт арга аргачлал, зохицуулалт бол ердөө л энэ. Олон улсын түвшинд     “Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүйгээр хангалттай хэмжээний, аюулгүй, хүртээмжтэй, хямд” усаар хангах нь хүний суурь эрх буюу усаар хангах эрхийг баталгаажуулна гэж үздэг.

Гэтэл манай улсад ус ярихаар уул уурхай, барилга байгууламж л яригддаг. Ундны усны тухай цухасхан гарч ирээд дээд түвшинд очдоггүй.

Хүний эрхийн хэрэгжилтийн үндэс суурь нь амьд явах эрх, усаар хангагдах эрх юм гэдгийг төрийн болон бусад бүх байгууллагын бүх түвшинд хүлээн зөвшөөрч, ухамрсарлан үүргэ биелүүлэх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу