ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хэвлэл мэдээллийн “Россия сегодня” группын гүйцэтгэх захирал, “Вести недели” нэвтрүүлгийн хөтлөгч Дмитрий Киселевтэй ярилцахдаа “Орос улсад Японы оронд, дэлхийн дөрөв дэх эдийн засагтай орон болох бүрэн боломж байна” гэж мэдэгджээ.

Оросын төрийн тэргүүн “Бүх зүйл өнөөдрийнх шигээ хөгжиж чадвал ОХУ ойрын ирээдүйд Японыг гүйцэж, дэлхийн дөрөв дэх эдийн засаг болох бүрэн боломжтой” гэж хэлсэн байна. Тэрбээр өдгөө ОХУ худалдан авах чадвараараа дэлхийд тавдугаарт орж байгааг нэмж өгүүлжээ.

Тус улсын Төв банкнаас мэдээлснээр, 2024 оны эхний улиралд эдийн засгийн идэвхжил нь нэмэгдэж, хэрэглэгчийн эрэлт, хөрөнгө оруулалтын динамик сайн хэвээр байгаа аж. Мөн аж үйлдвэрийн үйлдвэрлэлтийн хэмжээ нь түүхэн дээд түвшинд хүрчээ.

Эх сурвалж: AIF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу