120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын “E-Mart”-аас Шангрила хүртэлх автозамын зорчих хэсгийн эгнээг 3:1 болгон өөрчлөх туршилтыг өчигдөр (2024.03.12) оройноос эхлүүлсэн. Энэ нь иргэдийн бухимдлыг хүргээд буй.

Уг ажлыг Тээврийн цагдаагийн албанаас хийсэн байгаа юм. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргад мэдэгдээгүй байжээ. Тиймээс ийм шалтгаанаар Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” гэв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу