Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан өнөөдөр (2024.03.13) 19:00 цагт “Жингүйдсэн пуужин” гэх шинэ уран бүтээлээ цацлаа. Мөн тэрбээр ирэх есдүгээр сарын 14-нд “ПУУЖИН БАЯРАА” нэртэй тоглолт хийхээ мэдэгдэв.

Шинэхэн уран бүтээлийнхээ талаар тэрбээр “Цаг хугацааг дагаж ирсэн хувь хүний өөрчлөлт болон зохиолчид тохиолддог бэрxшээлийн талаар өгүүлэх, шинэ цомгийн эхний дуу “Жингүйдсэн Пуужин”-г хүлээн авна уу” хэмээжээ. 

Сануулахад, Реппер FLA буюу Б.Жавхлантөгс “Ёотон” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Rokit Bay-ийн дуунуудад дуртай биш. Хүмүүсийг ч гэсэн дуртай байхаа болиосой гэж боддог” хэмээн хэлсэн. Үүний дараа тэрбээр “Podcast Room” гэх нэвтрүүлэгт оролцохдоо Rokit Bay-ийн талаар дахин сөхөж, түүнтэй дуугаар өрсөлдөхөө илэрхийлж, сонсогчдоо хамгаална хэмээн ярьсан юм. 

Rokit Bay-ийн шинэхэн уран бүтээл “Жингүйдсэн пуужин” дуу

             

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу