Монгол Улс, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Хэлэлцээр байгуулснаар бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын холбооноос 9.4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болжээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос нийт 19.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх юм байна.

Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд нутаг дэвсгэрийн ногоон хөгжлийг дэмжин, хот-хөдөөг холбон хөгжүүлэх загвар бий болгох аж.

Үүний дүнд аймаг, сумдын төвийг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай бэлчээрийн менежментийг дэмжих төрөлжсөн хөдөө аж ахуйн бизнесийн төв болгох зорилготой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу