Засгийн газар өчигдөр (2024.03.13) Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргалыг томилжээ. Тэрбээр:

1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль,

2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль,

2010 онд Лондоны Кенсингтон бизнесийн коллеж, 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус тус төгссөн.

2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн,

2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал,

2012-2014 онд “Инвенто” компанийн гүйцэтгэх захирал,

2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал,

2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга,

2020 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдон тус тус ажиллаж байсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу