Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, “Бридж” группын ерөнхийлөгч Д.Ганхуяг нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарыг шүүхэд өгөхөө мэдэгдэн, өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.
Тэрбээр “Бидний ардчилалын лидэр гэх Баабар социализмын үед хайж нөөц тогтоосон Бороогийн алтны ордыг Сү.Батболдод өгснөөсөө хойш удаа дараалан доромжиллоо… Одоо би ажил ихтэй ч гэсэн энэ хүнээс багадаа 10 сая$ нэхэмжилж шүүхэд хандахаа мэдэгдэж байна” гэжээ.