Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Булган, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16-НААС 20-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Гуравдугаар сарын 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи энэ сарын 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан.

Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу