БНХАУ-ын Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд гуравдугаар сарын 1-нээс 11-ний хооронд нийт 17 галт тэрэг гарахаар төлөвлөгджээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2650 орчим чингэлгийн үлдэгдэл байна.

Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-65 хонож гарч буй ажээ. Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1272 чингэлэг байгаагаас ачаатай 672, хоосон 600 чингэлэг буй юм байна.

Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 4-ний хооронд нийт 55 галт тэрэг гарсан аж. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2850 орчим чингэлгийн үлдэгдэл байжээ

Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд мөн хугацаанд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байсан бол боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-65 хонож гарч байсан аж. Энэ үед Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1271 чингэлэг байснаас ачаатай 748, хоосон 523 чингэлэг байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу