ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Соловьев Live” телевизийн сувагт өгсөн тусгай ярилцлагадаа “Барууны орнууд Украинд ОХУ-тай бодитоор дайтаж байна” гэж мэдэгджээ. Түүний ярилцлагын хэсгүүдийг “Россия 1” телевизийн суваг болон “Смотрим медиа” платформоор дамжуулсан байна.

Сэтгүүлч “Сүүлийн үеийн үйлдлүүдээс нь харахад барууны орнууд ОХУ-д дайн зарлалаа” гэж хэлэхэд Лавров ийм тайлбар хийжээ. Мөн Орос, НАТО-гийн хооронд мөргөлдөөн гарч болзошгүй талаар асуухад Оросын ГХЯ-ны тэргүүн “Тэд ямар төлөвлөгөөтэй байгааг мэдэхгүй. Гэхдээ эвслийн орнууд одоо Германы хийж байгаа шиг ажиллах, эсвэл барууны сургагч нар Украины цэргийн албан хаагчдын үйлдлийг зүгээр л хянаж байна хэмээн шалтаг тоочно” гэж хариулжээ.

Оросын дипломат албаны тэргүүн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны НАТО-гийн цэргийг Украин руу илгээх боломжтой тухай мэдэгдлийг дурдаад, гэвч түүний энэ санааг хамтрагчид нь зөвшөөрөхгүй байгааг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: VESTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу