Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д 14 хоног ухаангүй байгаа гурван настай хүүгийн аав өнөөдөр (2023.03.22) мэдээлэл хийлээ. 

Хүүг Турк улсад эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлжээ. Энэ талаар хүүгийн аавын нагац ах М.Бямбацогт “Хүү ухаан ороогүй хэвээр байгаа. Одоогоор амьсгалын аппратыг салгасан. Тархи нугасанд нь саажилт үүсэж магадгүй учир Турк улсад эмчлүүлэхээр боллоо. Эмчилгээний зардалд урдчилсан байдлаар 120-150 сая төгрөг шаардлагатай.

Хүүг монголд эмчилж болно. Манай эмч, сувилагч нар маш сайн ажиллаж байгаа. Гэхдээ гадаад улс руу авч явсан нь зөв гэж бодож байна. Учир нь, энд эм тарианы өртөг өндөр, олдоц маш ховор, цаг хугацаа алдахаар байгаа юм. Тиймээс шаардлагатай мөнгө бүрдчихвэл маргааш ч хамаагүй Турк авч явна. Та бүхнийг нэгдээсэй гэж хүсч байна” гэлээ.

Үүний дараа хүүгийн аав М.Цогтбаатар “Мөрдөн байцаах ажиллагааны талаар бол сайн мэдэхгүй байна. Ээж нь 48 цаг хоригдоод суллагдсан гэсэн ч холбоо бариагүй.  Цагдаагийн газраас мэдээлэл өгөх байх. Цаг хугацаа алдахгүйгээр хүүгээ л эмчлүүлмээр байна.

Хамтран амьдрагч гээд байгаа “Э” гэх залуу өмнө нь хүүхдүүдтэй маань нэлээд таарамжгүй харьцдаг байсан гэж том хүү маань хэлсэн. Сандал өргөж зогсоодог, загнадаг байсан гэж сүүлд ирэхэд л хэлсэн. Хүүхдүүдийн ээж бид хоёр ярилцаад амьдрах боломжгүй болоод хоёр тийшээ болсон юм.  Гэрлэлтийн баталгаа хийлгээгүй байсан. Бусдаар би өөрөө хүсээд орхиод явсан зүйл бол байхгүй.

Эхнэрээсээ саллаа гээд хүүхдүүдээ зөнгөөр нь хаяагүй. Том хүүгээ өөр дээрээ авсан. Бага хүүгээ жаахан байсан болохоор ээжтэйгээ байсан нь илүү дээр байх гээ бодоод үлдээсэн юм. Сүүлд том хүү маань ээжтэйгээ уулзмаар байна гэхээр нь ээжид нь түр үлдээгээд ажилдаа явсан. Тэр үеэр л хэрэг гарсан байсан.  Түүнээс хойш хүүтэйгээ уулзая гэхэд уулзуулахгүй гэдэг байсан. Хойд аавыгаа “ааваа” гэж дууддаг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь нээрээ л хүний амьдралд садаа болоод яахав гээд хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг болсон юм.  Хүүхдүүдийн маань бие өвдлөө гэх нэрийдлээр ярих болгондоо бага хэмжээний мөнгө авдаг байсан.  Гэтэл том хүүгээсээ сүүлд сонсоход миний явуулсан мөнгөөр ганц чипс л авч өгдөг байсан юм билээ. Үлдсэнээр нь архи авдаг гэж хэлж байсан.

Хүүхдүүүдээ хүний хүнд орхисноос гээд ээжид нь орхиод явтал ийм зүйл болчихлоо. Зодуурлснаас гадна хатгаа нилээн хүндэрсэн байдалтай байсан. Яаж анхаарал тавьдаг байсан нь ойлгомжтой байгаа юм. Намайг ирэхэд нүүр нь хөх няц болчихсон байсан.  Өдөр шөнөгүй зүтгээд ч хамаагүй, хүүгээ л эрүүл болгомоор байна” гэлээ. 

ХАНДИВЫН ДАНС: 5434121006 /ХААН БАНК/  М.Цогтбаатар  

1 сэтгэгдэл

  1. Хөөрхий хүүд хандиваа өргөцгөөеө нөгөө юм юмны түрүүнд иймэрхүү зүйлд маш идэвхитэй оролцдог урлаг соёлыхоон дуугараач хөдлөөч та нарыг бол хүмүүс сонсоно манайг бол үл сонсосноо.Монголчуудаа хөөрхий хүчирхийлэлд өртсөн нялх хүүг босгож авахын төлөө хүн бүр мянга мянгадахгүй мөнгөө хийцгээеэ .Харин тэр боовны донтой төрсөн эхийг нь эх байх эрхийг нь хасах хэрэгтэй арчлаад эхийн хайраар хайрлаж өсгөж чадахгүй бол хөөш чи муу золбин гичий яах гэж авсан юм.Ойлгомжтой хүүгээр далимдуулж ааваас нь мөнгө авах гэсэн санаа энэ бузрын эмэгтэй хүн мөн үү? .Хойд насандаа жилд арван удаа гөлөглөдөг жингэр болноо чи муу хар тэнэг өлөгчин хогийн муу идда тааралдвал нам цохих юмсан

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу